Эрхэм зорилго:

Бидний эрхэм зорилго

  • Гарал үүслийн баталгаат түүхий эдээр
  • Хүнсний нэмэлт болон мах орлуулагч ашиглалгүй
  • Эрүүл ахуйн чанар стандартыг хангасан цэвэр орчинд
  • Байгалийн органик амтлагчаар амталсан цэвэр махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

Үнэт зүйлс:

  • Бид үргэлж шинийг санаачлагч байна
  • Бид итгэл дааж ёс зүйтэй байна
  • Бид хэрэглэгч болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээдэлнэ
  • Бид үргэлж бусдыг болон өөрсдийгөө хөгжүүлнэ
  • Бид үргэлж эрүүл аюулгүй байдлыг эрхэмлэнэ

Алсын хараа:

“Эрүүл, Органик Монгол махан бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх”

Бид 1 сарын хугацаанд доорх тоон үзүүлэлт бүхий бүтээгдэхүүнийг харилцагч нартаа тогтмол нийлүүлэн ажиллаж байна.

гаруй харилцагчтай
кебабны мах борлуулдаг
бусад махан бүтээгдэхүүн борлуулдаг
талх, нарийн боов борлуулдаг

Бидний түүхэн замнал:

2007 оноос эхлэн 17 дах жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

2007 он
  • 2007 он – Шинэ эхлэл

Бид 2007 оноос эхлэн дэлхийд танигдсан “Дөнер Кебаб” хоолны соёлыг Монголдоо нэвтрүүлэх зорилго тавин Монголын анхны дөнер кебабын сүлжээ хоолны газруудыг байгуулсан.

Улмаар ‘Дөнер Кебаб’-ийн салбар нээн ажиллуулах сонирхолтой байгууллага, иргэдэд франчайзинг эрхийг эзэмшүүлэн сүлжээ хоолны газрынхаа тоог нэмэгдүүлсэн.

Бид гол нэрийн бүтээгдэхүүн болох кебабны махны үйлдвэрлэлдээ төвлөрөн ажиллаж, одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 100 орчим хоолны газарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

2007 он
  • 2007 он – Анхны салбар

2007 онд хамгийн анхны “Кола кебаб”-ын салбараа барилгачдын талбайд нээсэн.

Уг салбар маань Улаанбаатар хотын хамгийн анхны үйлчлүүлэгч машинаасаа буух шаардлагагүй цонхоор үйлчлүүлэх боломжтой байршил байснаараа шинэлэг түргэн хоолны газар байж чадсан.

2012 – 2016 он
  • 2012, 2016 он – Үйлдвэрлэлийн хүчин чадал

Үйлдвэрлэлийн хүчин чадлаа ихэсгэх шаардлагатай болсноор бид шинээр 4200мкв талбай бүхий орчин үеийн хүнсний үйлдвэрийн стандарт хангасан 500тн мах хадгалах германы Bitzer фирмийн тоноглол бүхий хөлдөөгч зоорь, лаборатори, ажилчдын цайны газар, хувцас солих өрөө зэргийг багтаасан барилга байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан.

2018 он
  • 2018 он – HACCP нэвтрүүлж эхэлсэн

Бид 2018 оноос хойш махны үйлдвэрээ өргөжүүлж бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавин олон улсын Хүнсний аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоо HACCP-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ангилсан болон хагас боловсруулсан, дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид мэдлэг мэргэжлээ дээшлүүлж байнга суралцахыг эрхэм болгодог бөгөөд жил болгон Герман улсын түнш байгууллагуудаас мэргэжилтэн урьж авчирч үйлдвэрийнхээ технологич ажилчдын ур чадварыг дээшлүүлж, туршлага судлан сургалт авдаг юм. Энэ нь бидэнд үргэлж шинийг сурч мэдэх, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнүүдийнхээ амт чанарыг сайжруулах боломж олгож байдаг.

2019 он
  • 2019 он – Ребрэнд хийсэн

Өөрсдийн салбарынхаа үйлчилгээ, чанар, орчин, тохижилтыг сайжруулахын тулд мөн бусад франчайзинг эрхээр байгуулагдсан кебабын салбаруудыг үйлчилгээ чанараа сайжруулахад нь тусалж үлгэр жишээ болгох салбарын шинэчлэлт ре-брэнд хийсэн.

2020 он

Бид махны үйлдвэрлэлийнхээ дэд бүтцээ ашиглан Итали, Герман технологиор зайдас, гахайн утсан мах үйлдвэрлэж эхлээд байна. Манай байгууллага нь бүтээгдэхүүнүүдээ зөвхөн цэвэр махаар , элдэв хүнсний нэмэлт ашиглахгүйгээр эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм болгодог.

2022 он
  • 2022 он – Монгол Брэнд Дэлхийд

Манай охин компани 2022 онд Flame Café & Kebab -н 4 дэх салбарыг Австралийн Брисбэн хотод нээж, Австраличуудад Германы алдарт Дөнер кебаб хоолыг таниулж, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Хамтран ажиллагч байгууллагууд: