-
Pancetta -гахайн утсан мах нь Итали технологиор гахайн хэвлийн махыг байгалийн органик амтлагчаар 30 хоног амталж, тансаг үнэрт алимын модны үртсээр утаж болгосон, вакум савлагаатай, хүнсний нэмэлт ороогүй, генийн өөрчлөлтгүй цэвэр махан бүтээгдэхүүн юм.
- Манай бүтээгдэхүүний онцлог нь амт чанараараа зөвхөн танд зориулсан мэт нандин мэдрэмжийг төрүүлэх болно.
- Өглөөний цай, бургер, пицца, паста, салат, хачиртай талх гэх мэт дээд зэргийн чанартай утсан гахайн махаар амт нэмж болох бүх төрлийн хоолондоо хэрэглэхэд зохимжтой.
- Мөн шоо хэрчсэн савлагаатай Pancetta нь Карбонара гэх мэт төрөл бүрийн паста хоолонд гайхалтай зохицно.
-
Бүх төрлийн хоолны махыг захиалгын дагуу хэрчиж бэлдэж өгнө.
- Үүнд гуляш, нарийн мах, цуйван, будаатай хуурга болон бууз хуушуурын махыг гараар татсан мэт шоо дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ.
-
Захиалагчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүссэн хэмжээгээр бэлтгэн нийлүүлнэ.
-
Захиалагчийн хүсэлтийн дагуу хүссэн хэмжээгээр бэлтгэж нийлүүлнэ.
-
Bratwurst зайдас нь нитрит ордоггүй тул өнгө нь цайвар байдаг бөгөөд ямар нэг мах орлуулагчгүй 100% үхэр, гахайн махаар хийж Герман амт жороор нь амталж хийдэг тул хэрэглэгчдэд маань хамгийн эрүүл зайдас гэж үнэлэгддэг.
- Амралтын газар, зочид буудал, зоогийн газрууд манай зайдсыг ашиглан төрөл бүрийн чанартай өглөөний цай бэлдэх мөн ил гал дээр шарж улам амт оруулж, чанартай амттай бүтээгдэхүүн үйлчлүүлэгчдэдээ санал болгох боломжтой.
-
Франкфуртер зайдас нь Герман технологиор, үхэр, гахайн мах, Герман амтлагч, Испани бүрхэвч ашиглан, тансаг үнэрт алимны модны үртсээр утаж болгосон цэвэр махан, дээд зэргийн чанартай зайдас юм.
Манай бүтээгдэхүүн гарал үүслийн баталгаатай түүхий эдээр, байгалийн гаралтай амтлагчтай, мах орлуулагч ашиглахгүй цэвэр махаар хийдэг давуу талтай.
⇒ Зайдсыг өглөөний цайндаа шарж идэхээс гадна, аялал зугаалгаар явахдаа ил гал дээр шарж идвэл илүү амттай. Амралтын газар, зочид буудал, зоогийн газрууд манай зайдсыг ашиглан төрөл бүрийн чанартай өглөөний цай бэлдэх боломжтой.
-
Туркийн алдарт донерийн мах нь цэвэр хонины махаар, сүүлийн 16 жилийн хугацаанд тасралтгүй үйлдвэрлэж буй манай брэнд бүтээгдэхүүн юм.
- Одоогоор хот, хөдөөгийн 100 гаруй ресторан, Кебаб түргэн хоолны газруудаар байнга нийлүүлж байна.
- Донер мах нь худалдан авагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 18 кг, 10 кг, 5 кг, 2 кг-ийн савлагаатайгаар худалдаалагдаж байна.
-
Fleishchkaese дөрвөлжин хиам нь Германы алдарт тансаг амттай өвөрмөц технологиор, жигнэж хийсэн бүтээгдэхүүн юм.
- Төрөл бүрийн хачиртай талханд тохиромжтой.
-
Попкорн – тахианы мах нь шүүслэг, амтлаг бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой бүрж шарж бэлтгэсэн өвөрмөц бүтээгдэхүүн.
-
Ангилж бэлтгэсэн хонины хавирга.
- Ресторан, зоогийн газрууд шууд шарж амтлахад бэлэн ангилсан мах.
-
Гол махан стейк хийхэд тохиромжтой ангилж бэлтгэсэн хонины гол мах.
-
Дөрвөлжин зүсэж бэлтгэсэн мах.
- Гуляш болон бүх төрлийн махан хоолонд шууд хийхэд тохиромжтой.
End of content
End of content