top of page

Бидний тухай

Бид хэн бэ?

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт инноваци, бүтээлч байдлыг дэмжинэ.

Манай компани 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд амралтын газар, зочид буудал, бар ресторан, албан газар сургуулийн цайны газрууд, түргэн хоолны газрууд гэх мэт хоолоор үйлчилдэг хэн бүхэнд тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил хөнгөвчлөх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, амжилтанд хүрэхэд нь тус дэм болох хагас бэлэн, бэлэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна. Бид нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 200 орчим ресторан хоолны газар бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд харилцагчдынхаа сэтгэл ханамжаас маш их урам зориг авдаг юм.

Бид хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний салбарыг сайн мэднэ.

Манай эрхэм зорилго бол харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, эрүүл ахуйн стандарт, чанарын шаардлага бүрэн хангасан, цэвэр, аюулгүй орчинд үйлдвэрлэсэн, амт чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг тогтвортой, найдвартайгаар нийлүүлэх замаар хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ хүргэх юм. Бид хүнсний үйлдвэрийн стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлыг онцгой анхаарч ажилладаг бөгөөд олон улсын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо HACCP болон чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001 2015 зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Хүнсний салбараа сайн мэддэг, дурлан хайрладаг хоолны мэргэжилтнүүдээс бүрдсэн манай баг амжилттай гал тогоо, түргэн хоолны бизнес ажиллуулахад юу шаардлагатайг бүрэн ойлгодог.

Sandwich Preparation
sheep.jpg
sheep.jpg

Бидний ялгарал.

Манай хамт олон эх орныхоо эрүүл органик түүхий эдээр сэтгэлээ шингээн, дэлхийд ховорхон өндөр чанартай хүнс үйлдвэрлэж байгаа гэдэгтээ үргэлж итгэл дүүрэн, урам зоригтой, сэтгэл хангалуун ажилладаг. Бид байнга сурч мэдэх хамтдаа хөгжихийг эрхэм болгодог бөгөөд жил бүр олон улсын үзэсгэлэн семинарт хамрагдах мөн өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэнгүүдийг урьж авчран зөвөлгөө авч ажилчидынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэн тасралтгүй суралцаж хөгжсөөр байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, эрүүл ахуйн стандарт, чанарын шаардлага бүрэн хангасан, цэвэр, аюулгүй орчинд үйлдвэрлэсэн, амт чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг тогтвортой, найдвартайгаар нийлүүлэх замаар хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ хүргэх юм.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Бид үргэлж шинийг санаачлагч байна

  • Бид итгэл дааж ёс зүйтэй байна

  • Бид хэрэглэгч болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээдэлнэ

  • Бид үргэлж бусдыг болон өөрсдийгөө хөгжүүлнэ

  • Бид үргэлж эрүүл аюулгүй байдлыг эрхэмлэнэ

Burger Ingredients Layout

Манайд бүртгүүлээд

20%

хөнгөлөлт эхний захиалгаасаа аваарай!

bottom of page